“Эрдэнэт үйлдвэр“-ийн 49 хувийг зарсан хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх нь
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах давуу эрхээс Монгол Улсын Засгийн газар татгалзаж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүст давуу байдал бий болгон худалдсан гэх хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж дууссан байна. Ингээд хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлжээ. Уг нь 2020 оны хоёрдугаар сард прокурорын хяналтад хүргүүлсэн ч нэмж шалгах зүйл байна гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” (Монголиан коппер корперэйшн) ХХК худалдаж авахад Монгол Улсын Засгийн газар давуу эрхээсээ 2016 оны зургадугаар сарын 13-нд татгалзсан билээ. Уг хэрэгт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац” ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшин, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар тэргүүтэй хүмүүсийг яллагдагчаар тооцсон байдаг.
Бэлтгэсэн Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин