Д.Тогтохсүрэн: С.Ганбаатар гишүүнийг цэц болон шүүхэд өгнө
УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/ хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: С.Ганбаатар гишүүн та МАН-ын бүлгийн гишүүдийг авлига авсан гэж гүтгэлээ. Та МАН-ын бүлгийн гишүүдээс уучлалт гуйхгүй бол Үндсэн хуулийн цэц болон шүүхэд өгнө. Надад гурван асуулт байна. Мөнгөний бодлогыг 6,5 хувьд барина гэж орж ирсэн ч өнөөдөр 12,13 хувь болох гэж байна. Мөнгөний бодлогод гадаад дотоод олон асуудал нөлөөлж байна. Ядаж бид 6,5 хувьд барих боломж байна уу. Ханшийг тогтвортой болгох бодлого байна уу. Ирэх онд хэдийн хэмжээний зээл олгож аж ахуй нэгжээ дэмжих вэ.