Ковидын эмийн багцад хяналт тавина

2021 оны 11 сарын 18

Аймгийн хэмжээнд коронавирусний халдвар аван хэвтэн эмчлүүлж буй 420, гэрээр эмчлүүлж байгаа 512 иргэн байна. Үүнээс маш хүнд 2, хүнд-28, хүндэвтэр -132, хөнгөн-257 өвчтөн байгаа бөгөөд жирэмсэн эх -21, хүүхэд-180, өндөр настан -127 хүн эмчлүүлж байгаа аж.

Өнөөдөр аймгийн Шуурхай штабын хурал боллоо. Хурлаар аймаг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч гурав дахь тунгийн талаарх мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор шторк, мэдээ мэдээллийг тогтмол явуулж, соён гэгээрүүлэх ажлыг идэвхжүүлэхээр тогтов.

Энэ сарын нэгнээс урлаг соёл, спортын арга хэмжээг заалны 50 хувийн дүүргэлттэйгээр нээсэнтэй холбогдуулан үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн болон байгууллагуудтай хийсэн хариуцлагын гэрээнд Мэргэжлийн хяналтын газар хяналт тавин ажиллахаар болов. Мөн өрхийн шинжилгээ авах цэгүүдэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдыг тогтмол ажиллуулах, хэвтэн эмчлүүлэгчдийн хоол хүнсний асуудал болон хэрэглэх зүйлс дээр анхаарал хандуулах, улаан бүсээс эдгэрэн гарч байгаа хүмүүсийг ариутгаж гаргах, цээжний зураг авахуулах төхөөрөмжийг засуулж хэвийн ажиллуулах, ковидын эмийн багцын хэрэглээн дээр хяналт тавих асуудлуудыг эрүүл мэндийн газарт даалгалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632782
0 эможи

keyboard_arrow_up