Дорнод аймагт бусдад хутгалуулсан байдалтай эрэгтэй хүний цогцос олджээ

2021 оны 11 сарын 18

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд бусдад хутгалуулж нас барсан 27 настай эрэгтэйн цогцос олджээ.

Цагдаа нар хэргийн газраас биологийн дээж, модон иштэй хутга болон архины шил зэргийг хураан авсан байна. Улмаар уг хэрэгт Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн 44 настай Г гэгчийг сэжиглэн, эрэн сурвалжилж эхэлжээ.

Сэжигтэн этгээд нь талийгаачтай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх ба согтуурсан үедээ уг хэргийг үйлдсэн гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632781
0 эможи

keyboard_arrow_up