СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр шатсаны улмаас найман настай охин энджээ

2021 оны 11 сарын 18

Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багийн “Шар тохой” гэдэг газар 2021.11.17-ны өдрийн 15:00 цагийн орчим 5 ханатай гэр шатаж 1 хүүхэд нас барсан тухай мэдээллийг мөн өдрийн 15:55 цагт аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга ОБЕГ-т өгчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн салааны захирагч болон аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 75 км замыг туулан 18:00 цагт очиход иргэн Ж-гийн 5 ханатай гэр шатаж уг гал түймэрт А /8 настай, эмэгтэй/ өртөж нас барсныг тогтоосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632780
0 эможи

Зочин
2021-11-18 10:04
Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багийн “Шар тохой” гэдэг газар 2021.11.17-ны өдрийн 15:00 цагийн орчим 5 ханатай гэр шатаж 1 хүүхэд нас барсан бөгөөд тухайн үед Онцгой байдлын газрын дарга Азат нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга Бауыржаныг дагаж далдагнан Улаанбаатар хотод явж байсан байна... Эзэнгүй, мэргэжилгүй хүмүүсээр мэргэжлийн байгууллагыг удирдуулан иргэдийн амь насыг хохироосоор байх уу?
keyboard_arrow_up