Хүйтний улирал эхэлж, галын дуудлага 7,8 хувиар өссөн байна

2021 оны 11 сарын 17

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 39, аврах ажиллагааны 2 дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 4 иргэний амь нас, иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагын 5,2 тэрбум төгрөгийг авран хамгаалжээ.

Гал түймрийн дуудлагын тоо нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7,8 хувиар өссөн үзүүлэлтэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632772
0 эможи

keyboard_arrow_up