ЦЕГ: “Зэвсэг 2021” нэгдсэн арга хэмжээ эхэллээ
Галт зэвсгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Зэвсэг-2019” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлээ.
Тиймээс 2021 оны 12 дугаар сарын 14-ны дотор иргэн, аж ахуй нэгж байгууллагууд харьяа цагдаагийн байгууллагад өөрийн эзэмшлийн "Галт зэвсэг"-ээ бүртгүүлэх юм байна.
Галт зэвсгээ бүртгүүлэхдээ гэрчилгээ, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/, галт зэвсгээ биет байдлаар авч ирнэ. Мөн бүртгүүлээгүй ашиглаж байгаа галт зэвсгээ бүртгүүлэх шаардлагатай. Заасан хугацаанд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэнэ.