Үхэр нядлан хулгайлж байсан бүлэг этгээдийг илрүүлжээ
2021 оны 11 сарын 17
Цагдаагийн газрын алба хаагчид мал хулгайлах гэмт хэрэг болон гарал үүслийн гэрчилгээгүй мал, махыг тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэхээр 24 цагийн хяналтын постуудыг байнгын болон хөдөлгөөнтөөр ажиллуулж байна.
Хяналт шалгалтын хүрээнд энэ оны 11 дүгээр сарын 16-наас 17 шилжих шөнө иргэн Б, Г, Н нар Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрээс гурван үхэр нядлан хулгайлж авч явсаныг илрүүлжээ.
Сүүлийн үед малын хулгайн гэмт хэрэг нэмэгдэж буй тул мал сүргээ байнгын хариулга, маллагаатай байлгахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632766
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс