С.Энхболд: Баян-Өлгий аймаг вакцинжуулалтад хамгийн идэвхгүй байна

2021 оны 11 сарын 17

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа. 

Өнөөдрийн байдлаар, өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо буурч байгаа хэдий ч бид тайвшрах болоогүй байгааг тэрээр мэдээллийн эхэнд тодотголоо. Учир нь манай улсад дэгдэж байгаа цар тахлын гуравдугаар давалгаа нь коронавирусний дельта хувилбар юм. ОХУ, ЕХ-ны зарим улсад цар тахлын дөрөв дэх давалгаа эхэлсэн бөгөөд өдөрт илрэх тохиолдол, нас баралт нэмэгдэж байгааг учирлав. 

Манай улсын хувьд, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцины хоёр тунд нийт хүн амын 65.9 хувь, гуравдугаар тунд зорилтот бүлгийн 25 орчим хувь буюу 523 мянган хүн хамрагджээ. Тэрбээр, "ЕХ-ны зарим улсууд нэмэлт тунд хамрагдсан иргэнийг олон нийтийн газар зорчих эрх олгох захиргааны арга руу шилжиж байна. Манай улсын хувьд, Баян-Өлгий аймагт вакцинд хамрагдах иргэдийн идэвх сул байна. Харин Архангай, Дорноговь, Өмнөговь аймагт вакцины гуравдугаар тунд хамрагдсан иргэдийн хувь 20-30 болж идэвх хамгийн сайн байгаа юм. Тиймээс бусад аймгуудыг вакцины гуравдугаар тунд хамрагдах иргэдийн идэвхийг сэргээж, эрчимжүүлэх шаардлага байна. Ингэснээр, цар тахлын дараагийн мутаци  хувилбарын тархалтаас сэргийлэх бүрэн боломжтой. Энэ утгаараа нэмэлт тун хийх ажлыг эрчимжүүлж байгааг ойлгох хэрэгтэй" хэмээв. 

Мөн тэрээр цаашид цар тахал хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байгаа тул эрүүл мэндийн байгууллагын бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллахыг аймгийн удирдлагуудад захив. Түүнчлэн хилийн боомт хаагдаж байгаатай холбогдуулан эм, тарианы нөөц хомсдож байгаа асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632755
0 эможи

МОНГОЛ
2021-11-17 19:15
ТА БҮХЭН КАЗАКСТАН ГАРЧ ӨВЧНӨӨ ДАРЧИХААД ИРЭХ ЮМУУ
keyboard_arrow_up