Цахим бугуйвчаа унтрааж, оргон зайлсан этгээдийг олжээ

2021 оны 11 сарын 17

Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар "Эргүүл" тусгай арга хэмжээ зохион байгуулж, зорчих эрх хасах ялаас оргон зайлсан 1 этгээд болон 20 зөрчил илрүүлжээ.

Тус газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран 2021 оны 11 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаснаас, шүүхээс зорчих эрх хасах ялаар шийтгэгдсэн А нь цахим бугуйвчийг унтрааж, оргон зайлж явсныг олж тогтоон,  Нийслэлийн Засаг даргын захирамж зөрчсөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн, үйлчилгээний цагийн хязгаар зөрчсөн зэрэг 20 зөрчлийг илрүүлж, эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгчээ. Мөн зөрчил гаргасан 1 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, 48 иргэнд зөвлөн тусалж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй  18 хүнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
632751
2 эможи

keyboard_arrow_up