ЭМЯ: 873 тохиолдол шинээр батлагдаж, 10 хүн нас барлаа
2021 оны 11 сарын 17
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 873 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 549 нь Улаанбаатарт, 324 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 10 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 9 569 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 4022 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 265 иргэний бие нэн хүнд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632749
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс