Ч.ХҮРЭЛБААТАР: Арга чинь явахгүй байна, самар сайн ид
ХААН банкны хувьцаа эзэмшигч Савада Хидеогийн эзэмшлийн 60 хувийн хувьцааг худалдан авсантай холбоотой асуудлууд олон нийтийн анхаарлын төвд байна.
Анх Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн, Ч.Хүрэлбаатар Хаан банкны хувьчлалын асуудлыг хөндсөн. Түүний мэдээллийн дараагаар Асашёрюү Д.Дагвадорж өөрийн цахим хуудастаа үзэл бодлоо илэрхийлсэн постуудаа нийтэлж байв.
Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудастаа өнөөдөр ийн нийтэлжээ.
Тэрээр "ХААН-ы эздүүд тодорсоор л байна. Жинхэнэ эзэд тодортол багагүй хугацаа орох байх гэж би бодож байсан юм. Үгүй юм байна. Эзэд сандарч байна. Олон нийтийн анхаарлыг үндсэн асуудлаас холдуулж өөр ач холбогдолгүй сэдэв болгон хувиргах арга бол МОЯА-чуудын үндсэн арга. Арга чинь явахгүй байна, самар сайн идээд арга тактикаа өөрчил.
Хөлсний нэгэн бичээч намайг эхнэрээ Монголбанкны дэд ерөнхийлөгч болгох гээд ХААН банкны асуудал босгож ирсэн гэж. Эхнэрээ гуйж Монцамэ-гийн дарга болж байсан А.Баатархуяг ингэж бичихээр нэг л авцалдахгүй байна. Арай өөр хүнээр сүртэй, үнэмшилтэй бичүүлээрэй. Монголбанк 2 дэд ерөнхийлөгчтэй. Одоогийн 2 дэд ерөнхийлөгч томилогдохоосоо өмнө хоёулаа миний удирдлаганд ажиллаж байсан залуучууд. Ажилдаа сайн, өндөр боловсролтой, туршлагатай залуучууд. Дэд ерөнхийлөгч болоход нь дэмжиж байсан. Цаашдаа ч дэмжинэ" гэжээ.