Хяналт тавьсан мөрдөн байцаалтын хэргийн 59 хувьд нь яллах дүгнэлт үйлджээ

2021 оны 11 сарын 17

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 15-ны өдрийн байдлаар 260 хүнийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа аж.

Мөн 249 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хяналт тавин ажиллаж байгаа ажээ. Хяналт тавьсан мөрдөн байцаалтын хэргээс 147 хэргийг буюу 59 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Эдгээр шүүхэд шилжүүлсэн хэргийн 43.5 хувийг буюу 64 хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан шийдвэрлэжээ. Мөн энэ сарын 15-ны өдрийн байдлаар иргэд төрийн байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн 18 өргөдөл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 51 хүсэлт, 95 гомдол, нийт 164-ийг хүлээн авчээ. Эдгээрээс 158 буюу 96.3 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн бөгөөд 6 гомдол ажиллагаанд хянагдаж байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632743
0 эможи

keyboard_arrow_up