Харуулын даргаа буудсан цэрэгт 11 жилийн хорих ял оноов

2021 оны 11 сарын 17

Arslan.mn

Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн 0214 дүгээр ангийн ... дугаар заставт үүрэг гүйцэтгэж байсан байлдагч О.Х, Т.М нарт холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хоёр өдөр хэлэлцэж,  шийдвэрээ гаргажээ. 

Говь-Алтай аймаг дахь шүүхээс шүүгдэгч Т.М-д  оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг  зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, даргыгаа буудсан шүүгдэгч О.Х-д 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тус, тус шийдвэрлэсэн байна. 

Тодруулбал,

  • Шүүхээс шүүгдэгч О.Х-г ЭХТА-ийн 10.1-1 дэх хэсэг заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлддсэн, шүүгдэгч Т.М-тэй бүлэглэн ЭХТА-ийн 17.2-1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг ЭХТА-ийн 28.5-1 дэх хэсэгт заасан “Цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэргүүдийг бүлэглэн үйлдсэн, ЭХТА-ийн 28.7-2-т заасан “Цэргийн албан хаагч нь өөрт итгэмжлэн хариуцуулсан галт хэрэгслийг гээгдүүлсэн”, ЭХТА-ийн 28.15-1 дэх хэсэгт заасан “Монгол улсын хил хамгаалан манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн албан хаагч хил хамгаалах хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд
  • Шүүгдэгч Т.М-г ЭХТА-ийн 28.5-1, 17.2-1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг шүүгдэгч О.Х-тэй бүлэглэн үйлдсэн, ЭХТА-ийн 28.8-1-д заасан “байлдааны тоног төхөөрөмжийг санаатай гэмтээсэн, мөн ЭХТА-ийн 28.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол улсын хил хамгаалан манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн албан хаагч хил хамгаалах хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632742
0 эможи

keyboard_arrow_up