Я.Эрдэнэсайхан: ЖДҮ эрхлэгчдийн нэгдсэн форумаар асуудлыг давж гарах ямар гарц байгааг хамтдаа хэлэлцэнэ

2021 оны 11 сарын 17

Arslan.mn

Жижиг, дунд үйлдвэрийн газрын  дарга Я.Эрдэнэсайханаас тодрууллаа.

- Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж ждү эрхлэгчдийн нөхцөл байдал амаргүй байна. ЖДҮГ-аас ямар бодлого баримталж байна вэ?

- Цар тахлын үед хамгийн их өртөж байгаа салбар бол жижиг дунд үйлдвэрлэлийн салбар. Мэдээж эрүүл мэнд хамгийн чухал ч жижиг дунд үйлдвэрлэл хамгийн эмзэг салбар. Босохдоо амархан, урдуудахдаа амархан байдаг. Тэгэхээр цар тахлын үед хөл хорио, хил гаалийн асуудал бол хамгийн их нөлөөлж байна. Энэ хүрээнд МУ-ын төр Засгаас хэд хэдэн бодлогын арга хэмжээг авсан. Банк, ББСБ, ЖДҮХС-аас  зээл авсан зээлдэгчдийн эргэн төлөлт, Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийг хойшлуулсан. Хүү алданг тооцохгүй байх гэх мэт шат дараалсан арга хэмжээнүүдийг авлаа. Одоо “Шинэ сэргэлтийн бодлого” буюу дахин эдийн засгаа хэрхэн сэргээх вэ гэдэг дээр бодлого боловсруулаад манай газраас ажиллаж байна.

- Засгийн газраас ЖДҮ эрхлэгчдэд зориулж жилийн 3 хувийн хүүтэй зээл олгож байна. Энэ зээл хэр хүртээмжтэй байна вэ. Эзэддээ хүрч байна уу?

- Банкны чөлөөт эх үүсвэр буюу хадгаламж эзэмшигчдийн мөнгийг ждү эрхлэгчдэд ажлын байраа хадгалахад нь зориулж зээлсэн. Банк өөрийнхээ эх үүсвэрийг иргэдэд олгож байгаа учраас банк шаардлагаа тавьж байна. Засгийн газраас НӨАТ төлөгч байх гэсэн шаардлагыг тавьж байгаа. Жилийн орлого нь хүрэхгүй байгаа аж ахуй нэгжүүдийг тодорхойлоод хүлээн авч болно. Бүгд заавал НӨАТ төлөгчөөр бүрдүүлсэн байна гэсэн үг биш.

- Удахгүй Төрийн ордонд ЖДҮ эрхлэгчдийн нэгдсэн форум болно. Энэ удаагийн форумаар ямар үр дүн гарах вэ?

- ЖДҮ эрхлэгчдийн нэгдсэн форум маш ач холбогдолтой болдог. Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулагдсан форумаар олон асуудлыг хэлэлцэж, хамтдаа гарц  шийдлээ хайсан.  Форумаар хэлэлцэгдээд ждү эрхлэгчдийн санаа бодлыг тусгаж 2019 онд ЖДҮҮ-г дэмжих  тухай хууль батлагдсан. Энэ хууль боломжийн хууль болсон гэж судлаачид, ждү эрхлэгчид дүгнэж байгаа. Тэгэхээр энэ удаа зохион байгуулагдах форум бол “Цар тахал ба ЖДҮ” сэдвийн хүрээнд болно. Хөрсөн дээрээ бодит байдал ямар байна. Асуудал юу байна. Даван гарах ямар гарц байна вэ гэдгийг хамтдаа хэлэлцэх  чухал ач холбогдолтой форум болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632736
0 эможи

keyboard_arrow_up