Нийгмийн даатгалын цогц системийг 2022 онд бүрэн нэвтрүүлнэ
Нийгмийн даатгалын салбар давхардсан тоогоор 33 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. 2024 онд бүгдийг цахим хэлбэрт шилжүүлж, 24 цагийн турш онлайнаар өргөдөл хүлээн авч шийдвэрлэн, буцаагаад хариуг цахимаар илгээдэг болгохоор төлөвлөсөн. Өдгөө 14 үйлчилгээг цахимаар үзүүлж буй. Үүнтэй холбоотойгоор нийгмийн даатгалын байгууллага даатгалын мэдээллийн системээ шинэчлэн хөгжүүлж, энэ талаарх сургалтыг үе шаттай хийж эхэлсэн.
Салбарын хэмжээнд байгууллагын санхүү, хүний нөөцийн систем нэвтрүүлж, ажилтнуудад энэ сарын 15-наас зааж эхлэв. Энэхүү вебд суурилсан нийгмийн даатгалын цогц системийг 2022 оноос бүрэн нэвтрүүлснээр даатгуулагч, ажил олгогчид нийгмийн даатгалын үйлчилгээг нэг цонхноос авах, харилцах нөхцөл бүрдэх юм. Тухайлбал, даатгуулагч өөрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ хянах, онлайнаар тэтгэвэр, тэтгэмжээ шинээр тогтоолгох, өөрчлөх хүсэлтээ илгээх, шийдүүлэх, өргөдөл, хүсэлтийн явцыг хянах, сайн дурын даатгалын гэрээ байгуулах, шимтгэл төлөх, ажил олгогчдын хувьд шимтгэлийн тайлан, төлбөрийн мэдээллийг Нийгмийн даатгалын байгууллагатай бодит горимд солилцож цаг хугацаа хэмнэх давуу талтай аж