Он гарсаар гэмт хэрэгт холбогдсон нийт яллагдагчийн 670 нь ХҮҮХЭД байна

2021 оны 11 сарын 16

Гэмт хэрэгт холбогдсон нийт яллагдагчдын тоо 2021 оны эхний арван сард 14079 болж, өмнөх оны мөн үеэс 146 буюу нэг хувиар өсжээ. Нийт гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн 670 нь буюу 4.8 хувь нь 18 хүртэлх насны хүүхдүүд байна.

Мөн 2387 нь буюу 17 хувь нь эмэгтэйчүүд, үлдсэн 78 хувь нь эрэгтэйчүүд хэмээн ҮСХ-ны 11-р сарын 15-нд гаргасан тайлант мэдээнд дурджээ.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн хорооны 2021 оны 11 дүгээр сарын 15-нд гаргасан тайлан мэдээЭх сурвалж: Үндэсний Статистикийн хорооны 2021 оны 11 дүгээр сарын 15-нд гаргасан тайлан мэдээ

Түүнээс гадна энэхүү хугацаанд гэмт хэргийн улмаас 19.8 мянган хүн хохирсноос үүний 990 буюу 5 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 9032 буюу 45.6 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн гэмт хэргийн улмаас 6625 хүн гэмтэж, 537 хүн амиа алджээ.

Түүнээс гадна гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2021 оны эхний арван сард 1107 болж, өмнөх оны мөн үеэс 180 (19.4 хувь)-аар нэмэгдэж, харин согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 3766 болж, 320 (7.8 хувь)-оор, бүлэглэн үйлдсэн хэрэг 1036 болж, 237 (18.6 хувь)-гоор, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 137 болж, 31 (18.5 хувь)-ээр, хүүхэд оролцсон хэрэг 545 болж, 30 (5.2 хувь)-аар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 2859 болж, 52 (1.8 хувь)-оор тус тус буурчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632729
0 эможи

keyboard_arrow_up