Хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

2021 оны 11 сарын 16

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгнээ дээрэлхэн, бүлэглэн зодож байгаа бичлэг цахим орчинд гараад байна. 

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалангаас тодруулахад "Энэ хэрэг хэзээ, хаана болсон гэдгийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Хүүхдүүд нэгнээ дээрэлхсэн, зодсон тохиолдолд санаа сэдэл, шалтгаан нөхцөл зэргийг харгалзаж байж ямар арга хэмжээ авахыг шийддэг. Одоогоор дээрх хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна" гэв.

Эцэг эх, асран хамгаалагч өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулах, санал бодлыг хуваалцах, сайтар ярилцаж байхыг мэргэжлийн хүмүүс зөвлөлөө. Мөн анги удирддаг багш нар сурагчид хоорондын харилцааг анхаарч, нэгнээ ялгаварлан гадуурхахгүй, дээрэлхэхгүй байж, хүндэтгэлтэй хандаж байхыг зөвлөх хэрэгтэйг сануулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
632727
2 эможи

Зочин
2026-03-10 18:20
Хүүхдийн эрх нэрийн дор эцэг эхийнхээ үгэнд битгий ор, багш нарынхаа үгэнд битгий ор, эрх чөлөөтэй бай, дураараа бай, хүүхдийнхээ хувийн орон зайд халдах ёсгүй энэ тэр гэсэн "хүмүүнлигийн" гээд байгаа тархи угаалт чинь эцсийн эцэст ийм л юманд хүргэнэ. Гэр бүлийн хүчирхийлэлд автаж байгаа хүүхдүүдийн хувьд "хүүхдийн эрхийн тухай" зайлшгүй хөндөгдөх нь мэдээж. Ялих ялихгүй зүйлээр багш нарыг шүүмжилж, Солонгос, Японы ёс зүйгүй үйлдлийн кинонуудыг ТВ болон сошиал орчинд гаргаж "дэрэлхэлтийн" мэргэжлийн сургалт явуулж байна. Ялангуяа Солонгос киноны гэр бүлийн атаа жөтөө, хорон явуулга, Японы аним их үүрэг гүйцэтгэж байна. "Шилжилтийн нас" гэж нэрлэсэн өсвөр насанд хүүхэдтэйгээ аймшигтай хатуу ширүүн харьцахгүй ч гэсэн тодорхой хэмжээний даруулга хэрэгтэй. Эцэг эх, ахмад хүмүүс, багш нарыг үгүйсгэсэн, "өөрөө өөрсдийгөө мэдэх хэрэгтэй" гэдэг тэнэг ухуулга байнга явуулдаг хүний эрхийн тухай байгууллагууд ч энийг анхаарах ёстой. Хэт баруунжсан үзэл суртал, ялангуяа Баруун Европ, АНУ-гийн хүний эрхийн тухай хэт туйлширсан ухуулгаа зогсоох ёстой. Эцэг эхчүүд үр хүүхдээ багаас нь зөв хүмүүжүүлэх, сургуулийн орчныг цэвэр байлгахад сургууль багш нар анхаарах учиртай.
keyboard_arrow_up