ТЦА: Сургууль орчмын бүсэд автомашины “ДУГААР ИЛРҮҮЛЭГЧТЭЙ“ камер суурилуулжээ
2021 оны 11 сарын 16
Тээврийн цагдаагийн алба, Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран замтай ойрхон эрсдэл бүхий Ерөнхий боловсролын 11 сургуулийн ойролцоох явган хүний гарцан дээр тээврийн хэрэгслийн улсын дугаар илрүүлэгчтэй, өдөр шөнийн хяналтын камер байршуулжээ.
Энэ нь хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, сургууль орчмын бүсэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632721
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс