Үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, шинээр хариуцлагын гэрээ байгуулах талаар санал солилцжээ

2021 оны 11 сарын 16

Arslan.mnНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт тавих, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, спорт биеийн тамирын чиглэлийн аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулсан.

Үйлчилгээний байгууллагууд ресторан, кафе, баар, шөнийн клубын үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаа удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон дүүргүүдийн мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн хяналтын ажлыг тогтмол явуулсны дүнд хариуцлагын гэрээнд туссан зарим заалтыг өөрчлөх саналыг хэлэлцэж эцсийн байдлаар батлуулсан билээ.

Өнөөдөр уг ажлын хүрээнд 200 орчим үйлчилгээ эрхлэгчдийн төлөөллийг Соёлын төв өргөөнд хүлээн авч уулзалт, мэдээлэл, зөвлөмж өгөх ажлыг зохион байгууллаа. Уулзалтаар Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Алтантуяа нар өнгөрөгч хугацаанд явуулсан хяналт шалгалтын үеэр илэрч буй нийтлэг зөрчил дутагдлыг хэрхэн хамтран арилгах, юунд анхаарах зэргийг хэлэлцэж шинээр хариуцлагын гэрээ байгуулах буюу өөрчлөлт орж буй гурван зүйл, заалтын ач холбогдол шалтгааныг тайлбарлаж үйлчилгээ эрхлэгчдийн асуултад хариулж санал солилцлоо. 

Үүнд Ковид-19-ийн эсрэг гуравдугаар тун буюу Бүүстер тунг хийлгэсэн иргэн үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэх, заалны зохион байгуулалтанд онцгой анхаарч дүүргэлтийг 50 хувь хүртэл хэмжээнд байлгаж, ширээ сандлын тоог цөөрүүлэх зэрэг заалтууд орж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632720
0 эможи

keyboard_arrow_up