Сурагчид ирэх сарын 20-ноос 2022 оны нэгдүгээр сарын 28-н хүртэл АМАРНА

2021 оны 11 сарын 16

Хуваарь ёсоор ЕБС-ийн бүх ангийн сурагчдын хичээлийн эхний улирлын амралт ирэх сард эхэлнэ. Тодруулбал, 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс  2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр хүртэл буюу нийт зургаан долоо хоног амарна.

Суралцагчид дараах хуваарийн дагуу суралцаж, амарна. Үүнд:

I улирал:

Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 16 долоо хоног суралцана.
Амрах: Бүх ангийн суралцагчид 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс 6 долоо хоног амарна. Амралт 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр гүйцнэ.

II улирал:

Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр эхэлж, 8 долоо хоног суралцана.

Амрах: Бүх ангийн суралцагчид 2022 оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1 долоо хоног амарна. Амралт 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гүйцнэ.

III улирал

Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр эхэлнэ

I-III ангийн суралцагчид 8 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр эхэлнэ.

IV-V ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны зургаадугаар сарын 6-ны өдөр эхэлнэ.

VI-XII ангийн суралцагчид 10 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны зургаадугаар сарын 13-ны өдөр эхэлнэ.

Хичээлийн жилийн I улирлын 8, 9 дэх долоо хоногт Бага, дунд боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-18.3 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн халдварт өвчний тархалт, агаарын бохирдол, өвөлжилт, мал төллөх хугацаанаас хамааруулан аймаг, нийслэлийн Засаг дарга нар II улирлын 7 хоногийн амралтыг I улирлын амралт дээр нэмж шилжүүлэн зохицуулж болох юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632718
1 эможи

keyboard_arrow_up