20 хоногийн дараа Эрээн боомтын асуудал хэвийн болно

2021 оны 11 сарын 16

Хятадын талаас боомтын асуудлаар “Түр цагийн журам” нэртэй төлөвлөгөө Монгол Улсын талд танилцуулсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Энэ төлөвлөгөөний хариуг өгсөн эсэх болон Эрээний боомтын асуудлаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээлэл хийлээ. Тэрээр "Хятадын талаас бараа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх тал дээр санал ирүүлсэн. Тухайлбал, жолооч нар халдвар хамгааллын дэглэмээ сахиад хилийн тэг цэг дээр чингэлэгээ солилцъё гэдэг санал юм. Энэ саналыг бид хүлээн авч байгаа. Авто зам, зорчигч тээвэр хязгаартай байгаа. Төмөр зам, барааны эргэлт хэвийн үргэлжилж байна. Ирэх 20 хоногт авто замын ачаа тээврийн асуудлыг шийдвэрлэхээр зорилт тавин ажиллаж байна. Хятад, монгол жолооч нар хавьталд орохгүй байж, халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж чадвал 20 хоногийн дараа авто замын тээвэрлэлт хэвийн үргэлжилнэ. Одоо бид 20 хоногийн хугацаанд Монголын талын жолооч нар, чингэлэгээ бэлтгэх, хилийн цэгийн талбайг засах зэргээр бэлтгэл хангаж байна. Үүнээс хурдан бэлтгэлээ хангачихвал авто замын тээвэрлэлтүүд хийгдэх боломжтой" гэсэн юм. 

Хятадын талаас Монгол Улсад дараах саналуудыг тавьжээ. Үүнд:

  • Хятадын талын урьд нь тавьсан саналын дагуу хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэх ачих талбайг Хятадын хөрөнгө оруулалтаар байгуулж, өдөрт нэг талдаа 50 чингэлэг солилцох
  • Чингэлэгт багтахгүй овор ихтэй ачааг хоёр талаас нэг стандартын тодорхой тооны машин гаргаж толгой солих байдлаар шийдвэрлэх
  • Чингэлгийн түрээсийн зардал, дундын талбайн ариутгалыг Хятадын тал бүрэн хариуцах.
  • Эрээнд байгаа 31 жолоочийг хил нээсэн даруйд Монгол руу буцааж, Хятад талын тээврийн хятад жолоочоор хийлгэх зэрэг санал тусгагджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632717
0 эможи

keyboard_arrow_up