УЕПГ: “Мөрдөгчийг сонсъё” ажлын хүрээнд харьяа цагдаагийн газрын мөрдөгч нарт сургалт зохион байгууллаа
2021 оны 11 сарын 15
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас “Мөрдөгчийг сонсъё” ажлын хүрээнд харьяа Цагдаагийн газрын мөрдөгч нарт сургалт зохион байгуулжээ.
Сургалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 1.5, 16.2 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол, хэрэгт нотолбол зохих байдлууд, мөн хойшлуулшгүй тохиолдолд явуулах мөрдөн шалгах ажиллагаанд анхаарах асуудлын талаар ярилцаж, харилцан санал солилцсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632695
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс