ТЦА: Согтуу жолооч нар ИРГЭДИЙН АМЬ НАСАНД заналхийлж байна

2021 оны 11 сарын 15

Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дүүргүүд дэх цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид хамтран нийслэлд шөнийн цагаар тээврийн хэрэгсэл ашиглан гэмт хэрэг үйлдэж байгаа зөрчил, автомашины хулгай болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд аюул учруулж байгаа зөрчилд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Зөвхөн амралтын өдрүүдэд Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 378 зөрчил илрүүлж учирж болох эрсдлийг таслан зогсоолоо.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барсан 378 жолоочийн 304 нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдснээс 13 согтуу жолооч зам тээврийн осол гаргаж бусдын амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулсан байна. Хяналт шалгалтаас гадуур хэчнээн жолооч согтуугаар хөдөлгөөнд оролцож та бидний аюулгүй амьдралд занал хийж байгааг тааж хэлэхэд хэцүү байна.

Энэ оны эхний 10 сарын байдлаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас 92 хүн хорвоогийн мөнх бусыг үзээд байгаа бол 29040 согтуу жолоочид хуулийн дагуу арга хэмжээ тооцоод байна. Иймд иргэд, жолооч та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, таны эргэн тойронд энэ төрлийн зөрчил үйлдэгдэж байвал 102 дугаарын утсанд мэдээлэл өгөхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632691
0 эможи

ИРГЭН
2021-11-15 18:14
ШИЙТГЭЛ МАШ СУЛ УЧИР ХЭЗЭЭЧ БАГСАХГҮЙ!!! АРХИНЫ ЛОБИЙ БҮЛЭГ АЛБААР АРХИДАЛТЫН ХУУЛЫГ ЧАНГЛАХГҮЙ БАЙГАА ЮМАА
keyboard_arrow_up