782 үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илрээд байна
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багт 2021 оны 11 дүгээр сарын 14 -ний 14:00 цагийн байдлаар өвчний 2 голомтод 39 өрхийн нийт 782 үхэрт малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илрээд байна.
Өвчний хяналт, хязгаарлалт:
Сумын 2 дугаар багийн 4, 5-р бригад, 1 дүгээр багийн 6-р бригадад нийт 3 суурин хяналтын пост, 2 дугаар багийн Хустайн даваа, 1 дүгээр багийн Цайдам хэсгүүдэд 2 явуулын эргүүлийн пост ажиллаж байна.
Ариутгал, халдваргүйжүүлэлт:
Голомтын 2 бүсийн 42 өрхийн 15079 м2 талбайд, худаг уст цэгийн 80 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хай-кофийн /ариутгалын бодис/ 1:1000 %-ийн уусмалаар шүрших аргаар сумын Мал эмнэлгийн газар, Сүмбэр халиун сүрэг ХХК-иуд хамтран гүйцэтгэлээ.
Дархлаажуулалт:
Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх масс вакцинд голомтын бүс орчмын 151,829 малыг хамруулахаар төлөвлөн, 8 чиглэлд 14 малын эмч нийт 32 албан хаагч 156 өрхийн үхэр 5083, хонь 25,684, ямаа 17,445, гахай 76 нийт 43,288 малыг дархлаажуулаад байна. Энэ нь сумын нийт малын 20 хувийг эзэлж байна. Үүнээс 2 голомтын бүсийн үхэр 1443, хонь 3826, ямаа 2208, гахай 76 нийт 44 өрхийн 7553 малыг дархлаажуулсан.