ЕБС-ийн сурагчид ирэх сарын 20-ноос хойш ЗУРГААН ДОЛОО хоног амарна

2021 оны 11 сарын 15

Ерөнхий боловсролын сургууль Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” 2020 оны А/244 дүгээр тушаалаар баталсан “Хичээлийн жилийн бүтэц”-ийг мөрдөнө.

Хичээлийн жил гурван улиралтай бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцана. Суралцагчид дараах хуваарийн дагуу суралцаж, амарна. Үүнд:

  • I улирал

Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 16 долоо хоног суралцана.
Амрах: Бүх ангийн суралцагчид 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 6 долоо хоног амарна. Амралт 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гүйцнэ.

  • II улирал

Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр эхэлж, 8 долоо хоног суралцана.
Амрах: Бүх ангийн суралцагчид 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1 долоо хоног амарна. Амралт 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр гүйцнэ.

  • III улирал

Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр эхэлнэ.
Амрах:
I-III ангийн суралцагчид 8 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхэлнэ.
IV-V ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр эхэлнэ.
VI-XII ангийн суралцагчид 10 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр эхэлнэ.

Хичээлийн жилийн I улирлын 8, 9 дэх долоо хоногт Бага, дунд боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-18.3 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн халдварт өвчний тархалт, агаарын бохирдол, өвөлжилт, мал төллөх хугацаанаас хамааруулан аймаг, нийслэлийн Засаг дарга нар II улирлын 7 хоногийн амралтыг I улирлын амралт дээр нэмж шилжүүлэн зохицуулж болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632683
0 эможи

keyboard_arrow_up