НМХГ: Баар, караокены үйл ажиллагаанд хяналт тавьж, зааварчилгаа, зөвлөмжийг өгч ажиллалаа

2021 оны 11 сарын 15

Arslan.mn

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагуудын хамтаар зургаан дүүргийн хэмжээнд шөнийн клуб, цэнгээний газар, караоке газруудыг шалгаж, өнгөрөгч бямба гарагт ээлжит хяналтын ажлыг Баянгол, Сүхбаатар дүүрэгт хийжээ.

Баянгол дүүргийн Мөнхжин ХХК-ний Баар Паб, Алтан наран ХХК-ний Ресторан Баар Караоке, Сато Мичид ХХК-ний баар, Норт Ийст ХХК-ний Баар караоке зэрэг 10 орчим үйлчилгээний газарт хяналтын ажлыг хийсэн байна. Хяналтын үеэр аж ахуйн нэгжүүдэд гарч буй нийтлэг зөрчлөөс дурдвал хариуцлагын гэрээний заалтуудыг мөрдөж ажиллаагүй буюу үйлчилгээний танхимын ширээ суудлын тоог цөөлөөгүй, хүний тоо хэтэрсэн, ажилтнууд гуравдугаар тунд хамрагдсан идэвхи бага гэх мэт дутагдлууд ихэвчлэн ажиглагджээ. Хариуцлагын гэрээний үүргээ биелүүлж хариуцлагатай ажиллах шаардлагыг хариуцсан менежер, удирдлагуудад тавьж, зааварчилгаа зөвлөгөө өгөв.

Arslan.mnArslan.mn

Харин өчигдөр буюу Ням гарагт Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж дагуу үйл ажиллагаа явуулж буй ресторан баарнуудад 14 хоногийн өмнө хяналтын ажлыг зохион байгуулж  хариуцлагын гэрээ, түр журмын хэрэгжилтэд хяналт тавьж зааварчилгаа, зөвлөмжийг өгч байсан.

Энэ долоо хоногт хяналтын ажлыг давтан явуулахад үйлчилгээний ажилчдын 3 дугаар тунд хамрагдсан байдал өндөр, идэвх сайтай байна. Мөн өмнөх шалгалтын үеэр гарсан зөрчлүүдийг арилгах, хариуцлагын гэрээнд заасан зарим заалтуудыг дагаж мөрдөхийг үүрэг болгож байсан газрууд үйлчилгээндээ мөрдлөг болгосон нь ажиглагдлаа хэмээн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632680
0 эможи

keyboard_arrow_up