ОСНААУГ: Өнгөрсөн долоо хоногт дуудлага 8424 мэдээлэл ирснээс ус алдсан 1261 дуудлага бүртгэгджээ
2021 оны 11 сарын 15
Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.
Тэгвэл ОСНААУГ-ын Шуурхай удирдлагын төвд 2021 оны арваннэгдүгээр сарын 08-аас аравдугаар сарын 14-ний өдөр хүртэл нийт 8424 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тухайлбал,
- Ус хангамж засвар үйлчилгээ -858
- Цахилгаан засвар үйлчилгээ - 447
- Ус алдсан - 1261
- Халаалт - 958
- Хэрэглээний халуун усны - 375
- Хэрэглээний хүйтэн усны -93
- Ариутгах татуурга - 515
- Мэдээлэл өгсөн – 2924
- Харъяа бус -134
Хэрэв та дээрх асуудлуудтай холбоотой дуудлага мэдээлэл өгөх бол ОСНААУГ-ын 70005454 дугаарт залгаж, засвар үйлчилгээ авах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632676
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс