СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Есөн давхраас унах гэж байсан бага насны хоёр хүүхдийг аварчээ

2021 оны 11 сарын 15

Arslan.mn

Нийслэлийн Баянгол дүүргийн нэгэн орон сууцны есөн давхраас унах эрсдэлтэй байсан бага насны хоёр хүүхдийн амийг онцгой байдлын алба хаагчид аварчээ.

Тодруулбал тус дүүргийн 6 дугаар хороо, 104 дүгээр байр 9 дүгээр давхраас бага насны хоёр хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 11:12 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 11:20 цагт очиход 5 настай хүү, 3 настай, охин гэртээ харгалзах хүнгүй цонхоор унах гэж байсныг 38 минут ажиллаж аюулгүй болгон эгч А, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгчээ.

Бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, анхаарал болгоомжтой байхыг АНХААРУУЛЖ БАЙНА!

Эх сурвалж: ОБЕГ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
632672
1 эможи

keyboard_arrow_up