ЭМЯ: Коронавируст халдварын 988 тохиолдол шинээр батлагдаж, 10 хүн энджээ

2021 оны 11 сарын 13

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 988 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдсан болохыг ЭМЯ-наас мэдээллээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 680 нь Улаанбаатар хотод,
  • 308 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 10 хүн нас баржээ. COVID-19 халдварын улмаас эндсэн хүний тоо 1,796-д хүрлээ.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас улсын хэмжээнд 10,534 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 25,793 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт эмчлүүлж буй иргэдийн 1,616 нь хүүхэд бол жирэмсэн эх 469 байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 4,386
  • Хүндэвтэр – 4,686
  • Хүнд – 1,227
  • Маш хүнд -235. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632656
0 эможи

keyboard_arrow_up