Том эмнэлгүүдийн ковидын тусламж үйлчилгээг буулгана

2021 оны 11 сарын 12

ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох коронавирусийн үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл өглөө. 

Тэрээр "14 хоногийн өмнө эмнэлэгт 17392 хүн хэвтэж эмчлүүлж байсан бол өнөөдөр 10727 болж 38.3 хувиар буурчээ. Тухайлбал:

  • Маш хүнд хүний тоо 37 хувиар
  • Хүнд хүнд хүний тоо 40 хувиар
  • Хүндэвтэр хүний тоо 30 хувиар
  • Хөнгөн хүний тоо 45 хувиар тус тус буусан байна.

Коронавирусийн халдварын оргил үед 22400 орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол энэ тоо хоёр дахин буурчээ. Есдүгээр сарын 27-оос нийслэлд ажиллаж эхэлснээс хойш гэрийн нас баралт бүртгэгдсэнгүй. Өдөртөө 700 орчим хүн хэвтэх шаардлагатай гэдэг байсан бол сүүлийн долоо хоногт 120 болж буурлаа. Түүнээс гадна, коронавируст халдварын нас баралт ч цаашид буурах хандлага ажиглагдаж байна. Нас баралтын тухайд өнөөдөр шинээр илэрч буй тохиолдлын тооноос шууд хамааралгүй бөгөөд 2-4 долоо хоногийн хоцрогдолтой явдаг. Коронавирусийн оргил үед томоохон эмнэлгүүд өвчтөн авч хэвтүүлж байсан. Харин одоо тохиолдлын тоо буурч байгаа учраас энэ сарын 15-наас хойш томоохон эмнэлгүүдийн коронавирусийн тусламж үйлчилгээг буулгаж, үндсэн тусламж үйлчилгээ рүү илүү ажиллуулах төлөвлөгөөтэй байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632647
0 эможи

keyboard_arrow_up