Налайх дүүргийн таван хорооны нийтийн эзэмшлийн гудамж талбайн 16 байршилд шинээр камер суурилуулжээ

2021 оны 11 сарын 12

Arslan.mn

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран хоёр дүүргийн нутаг дэвсгэрт “Камержуулалт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан байна.

Арга хэмжээний хүрээнд Налайх дүүргийн хүн олноор зорчдог амралт, зугаалгын бүс, сургуулийн орчин зэрэг нийт 5 хорооны нийтийн эзэмшлийн гудамж талбайн 16 байршилд шинээр камер суурьлуулжээ.

Мөн Налайх, Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 47 албан байгууллага, 385 аж ахуйн нэгжийн болон 114 нийтийн эзэмшлийн зам, гудамж талбайн камержуулалтыг шалгаж, хяналтын камерт тавигдах стандарт MNS 6423:2019-ийг хангуулах арга хэмжээ авсан байна. 

Түүнчлэн гэмт хэрэг, зөрчил түлхүү үйлдэгддэг нийтийн эзэмшлийн зам, гудамж талбайн байршлын судалгааг гарган, тухайн газруудыг камержуулах талаар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд танилцуулга хүргүүлжээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632632
0 эможи

DR. ADITYA
2021-11-14 05:28
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up