СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нууранд осолджээ
Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газар “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 2021.10.28-ны өдрийн 05:53 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
2021.11.11-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Б /40 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Хөлдсөн нууранд 85 цооног гарган 5 удаа шумбалт хийж ажилласан. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул мөн өдрийн 18:00 цагт зогсоож, 11.12-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн байна. /Нуур хөлдөж мөсний зузаан зах хэсэгтээ 10-15 см, гол хэсэгтээ 6-7 см зузаантай болсон/