Хакеруудын сайт дээр монгол улсын 2.3 сая иргэний мэдээллийг 700 ам.доллараaр зарж байна

2021 оны 11 сарын 12

Өнгөрсөн сарын эхээр Raidforums.com сайт дээр нэгэн хакер Монгол улсын 2.3 сая иргэний дэлгэрэнгүй мэдээлэл бүхий санг 700 ам.доллар зарахаар байрлуулжээ.

2015 онд байгуулагдсан уг сайт нь 500 мянга орчим гишүүнтэй, олон улсын хакеруудын мэдээлэл солилцдог форум юм байна. Энд хакерууд олж авсан мэдээллийн сан, хэрэглэдэг арга техник, аль нэг байгууллагын сүлжээнд халдах гарц зэргийг наймаалцдаг ажээ.

Монголоос алдагдсан санг “Mongolia-Marketing Database (4 MILLION RECORDS) (2021)” гэж нэрлэснээс харвал 4 сая бичлэгтэй, 2021 оны мэдээлэл бололтой. Уг мэдээллийн санд хүмүүсийн нэр, овог, утасны дугаар, имэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар зэрэг бичлэгийн талбарууд байгааг бас мэдээлжээ.

Зарыг нийтэлсэн хакер нь Raidforums.com сайтад хоёр жилийн өмнө элссэн, өндөр зэрэглэлтэй гишүүн болох нь харагдаж байна.Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
5
632629
7 эможи

Chek
2021-11-12 16:37
Энэ ч бага хэрэг дээдсүүдийн хулгай луйвар гарсан бол ч дээд цэгтээ хүрнэ
keyboard_arrow_up