Замын цагдааг мөргөсөн жолооч “Утсаа оролдож байгаад осол гаргасан“ гэж мэдүүлжээ

2021 оны 11 сарын 12

Энэ сарын 08-ны өдөр /2021.11.08/ 16.00 цагийн үед III, IV хорооллын Ахуйн үйлчилгээний уулзварт ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж гэмтээсэн зам тээврийн осол гарсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар мөргүүлсөн замын цагдаагийн биеийн байдал хүнд нуруу, нугасны гэмтэл авсан учир одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна.

  Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж байна. 

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас "Цагдааг мөргөсөн этгээд урьдчилсан байдлаар архи согтууруулах ундаа хэрэглээгүй байжээ. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг мөрдөн байцаах ажиллагаа дууссан хойно өгөх боломжтой. Санаатай эсвэл санаандгүй мөргөсөн нь шалгалтын дараа тодорхой болно" гэсэн мэдээллийг өгсөн. 

Тэгвэл цагдааг дайрсан жолооч нь санамсар, болгоомжгүй байдлаасаа болж өөрөөр хэлбэл утсаа оролдож яваад цагдааг мөргөсөн гэж мэдүүлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
632625
3 эможи

keyboard_arrow_up