СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван метрийн гүн дулааны шугамын худагт хүн унаж гэмтжээ

2021 оны 11 сарын 11

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, Баянбүрдийн тойргийн баруун талд “Дулааны шугамын худагт түлэгдсэн хүн гарч чадахгүй байна” гэсэн дуудлага өнгөрөгч арваннэгдүгээр 10-ны өдрийн 21:40 цагт иржээ. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход гэрийн хаяг нь тодорхойгүй 37 настай иргэн С-гийн нуруу түлэгдсэн байдалтай, дулааны шугамын худаг /3 м гүн/-т унасан байсныг 15 минут ажиллаж гарган НЯТТ-ийн эмч, Чингэлтэй дүүргийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
632615
2 эможи

keyboard_arrow_up