ЭЦА: Хулгайн анчид 5.4 сая төгрөгийн хохирол учруулжээ
Хууль бусаар ан агнах гэмт хэрэг энэ оны эхний 10 сард 51 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 21 хэргээр буюу 10.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 29.2 хувийг эзэлж байгаа талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тодруулбал, Энэ оны есдүгээр сард иргэний өгсөн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад СБД-ийн 7 дугаар хорооны нутаг дэсвгэрт 2 иргэн Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл дотор Хүрэн баавгайн түүхий эд болох 4 ширхэг баавгайн савар, Халиун бугын цусан эвэр 2 ширхэг, чив, сүүл зэргийг тээвэрлэн авч явж байсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Мөн Увс аймгийн Ховд сумын нутаг Бураатын халх гэх энэ оны 10 дугаар сарын 10 өдөр газраас 2 тооны янгир ямааг хууль бусаар агнасан гэх гомдол мэдээллийг хүлээн авч хэргийн газрын үзлэг хийж хэргийн газраас эд мөрийн баримтаар галт зэвсгийн сумны хонгио 1 ширхэг, гуталын мөр, тээврийн хэргэсэлийн мөр зэргийг бэхжүүлэн авч шалгалтын ажиллагаа явуулахад Увс аймгийн Өмнөговь сумын 2 иргэн бүлэглэн шунахайн сэдэлтэйгээр янгирын тэхийн 2 толгойг агнасан хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашиглласан CZ527M карбин загварын галт зэвсэг, галт зэвсгийн сум 4 ширхгийг хураан авч Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэн ажилласан байна.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ховор амьтны жагсаалтад багтсан янгирын тэх 2 толгойг агнажээ. Тус бүрийн экологи эдийн засгийн үнэлгээ 2,700,000 төгрөг. Нийт 5,400,000 төгрөгний хохирол учруулсан байна.