“Монголросцветмет“ ТӨҮГ 135 орон сууцыг үнэгүй хувьчлах ЭРХИЙН БИЧГИЙГ гардуулан өглөө

2021 оны 11 сарын 09

Arslan.mn

УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, Засаг дарга П.Чинбат нар Монгол улсын Засгийн газрын орон сууц хувьчлах тогтоолыг танилцуулж, иргэдэд эрхийн бичгийг нь хүлээлгэн өгч байна. Тодруулбал, "Монголросцветмет" ТӨҮГ-ын эзэмшлийн 1992 оноос өмнө ашиглалтад орсон Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлалтай 121 орон сууцыг үнэгүй хувьчлахаар шийдвэрлэсэн байна. Үүнчлэн Дорноговь аймгийн Өргөн суманд байрлалтай 14 буюу нийт 135 орон сууцыг одоо түр эзэмших гэрээгээр эзэмшиж байгаа ажиллагсдаас орон сууцаа хувьчилж авах хүсэлт гаргажээ. Энэ дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанд асуудлыг оруулж хэлэлцүүлсэн байна.

Байртай болсон Бор-Өндөр сумын УБҮ-ийн үе үеийн Уурхайчин залуустаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
632582
3 эможи

keyboard_arrow_up