НМХГ: Ковид-19 дархлаажуулалтын явцад хяналт тавин ажиллаж байна
2021 оны 11 сарын 09
МХЕГ-ын даргын баталсан "Коронавируст халдвар /Ковид-19/ эсрэг вакциныг хилээр нэвтрүүлэх болон вакцинжуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай" 01/45 дугаартай удирдамжийн хүрээнд БГД-ийн 07-р хороо, Цоглог инвест ХХК-ийн Очир титэм Эвэнт холлын дархлаажуулалтын цэгийн явцад хяналт шалгалтыг хийлээ. Дархлаажуулалтын сэргээх буюу 3-р тунд БГД-т хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ын 19 иргэн хамрагдаад байна. Дархлаажуулалтын дараах урвал хүндрэл бүртгэгдээгүй, вакцины устгалгүй хэвийн явагдаж байгаад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Эх сурвалж: БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632580
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс