БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Польшийн зээлээр хэрэгжих төслийн бэлтгэл ажилтай танилцлаа
2021 оны 11 сарын 09
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр аймгуудын төвийн “Бохир усны цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих” төслийн гүйцэтгэгч Польшийн аж ахуйн нэгжүүдийн Монгол дахь төлөөлөгчид, Монголын талын түншлэгч компаниудын төлөөлөлүүдийг хүлээн авч уулзлаа. Энэхүү төсөл нь Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын 17.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих юм. Уг уулзалтаар төслийн бэлтгэл ажилтай танилцаж, талуудыг цаашид нэгдсэн зохион байгуулалтаар, зураг төсөлтэй зөв төлөвлөж, ажлаа түргэвчлэх чиглэлийг өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632579
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс