СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бөө мөргөлийн зан үйл хийж байгаад гал алджээ
Өнгөрсөн сарын сүүлээр Морь барианы орчимд иргэн бөө мөргөлийн зан үйл үйлдэж байгаад гал алдаж 5 орчим га газрыг шатаасан зөрчил гарчээ.
Мөн 10-р сарын 31-нд Дэнж багт шар өвс шатаасны улмаас айлын байшин шатсан гэх дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ажиллажээ. Хэргийн газрын үзлэгээр урьдчилсан байдлаар буяны зан үйл хийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, хэргийг Цагдаагийн газарт шилжүүлсэн байна Орхон аймгийн хэмжээнд нийт нутаг дэвсгэрт хуурайшилтын зэрэг аюултай түвшинд хүрсэн. Иймээс гал түймэр гарах аюултай үед иргэн, ААН нь ил гал гаргахгүй байх, шашны зан үйл хийхдээ анхаарал болгоомжтой байж, галын аюулгүй байдлыг хангахыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.