Б.Энх-Амгалан: Эрүүгийн хуульд гүтгэлэг, доромжлолтой холбоотой хатуухан заалт оруулах хэрэгтэй
Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Гүтгэлэг, доромжлолтой холбоотой хатуухан заалт Эрүүгийн хуульд оруулах саналтай байна. Хүнийг гүтгээд, доромжилсон тохиолдолд тэр нь хэзээ ч засагддаггүй. Хувь хүний захидал, чат, мессенжер, фэйсбүүкийн мэдээлэл, хувийн гэрэл зураг гээд янз бүрийн юмнууд гараад байдаг. Үүний аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ. Хэвлэл мэдээллийн байгууллага олж байгаа мэдээллээ заавал эзнээс нь зөвшөөрөл авахгүй гэчихээд нөгөө талаараа мэдээлэл цуглуулах боловсруулах, ашиглах хэрэглэхэд аюулгүй байдлыг нь ямар байдлаар хангахаар тусгаж байгаа вэ.