СУДАЛГАА: Иргэдийн 75% нь нийтийн тээврийн үйлчилгээ сайжирвал машины хэрэглээ буурна гэж үзжээ
2021 оны 11 сарын 08
Өнөөдөр түгжрэлийг бууруулах ажлын мэдээллээс Монгол Улсын Засгийн газар танилцуулсан байна.
Иргэдийн 91 хувь нь түгжрэлийг бууруулахын тулд зоригтой арга хэмжээ авах цаг болсон гэж үзэж байгаа аж.
Тодруулбал,
- 75% нь нийтийн тээврийн үйлчилгээ сайжирвал машины хэрэглээ буурна
- 69% нь явган алхах, дугуйгаар явах боломжийг нэмэгдүүлбэл машины хэрэглээ буурна
- 66% нь автомашин зардалтай ч хэрэглэсээр байх болно
- 50% нь жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд торгуулийг нэмэх ёстой
- 47% нь автомашины хэрэглээ нэмэгдэж байгаа тул хязгаарлах шаардлага үүссэн гэжээ.
Харин автомашины хэрэглээг бууруулахын тулд
- 86% сургуулийн автобусыг нэмэх
- 85% ажлын уян хатан цагийг нэвтрүүлэх
- 80% нь чанарын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлахыг дэмжсэн
- Автомашины шинэ дугаар олголтод квот тогтоодог болохыг 34% нь дэмжихгүй байна гэж хариулжээ.
Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулж 2022 оны улсын төсөвт анх удаа 420 тэрбум төгрөг тусгаад байгаа билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632543
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс