Галт зэвсгээр ахлах ангийн сурагчийг хөнөөгөөд, өөрийгөө егүүтгэсэн хэргийг шалгаж байна

2021 оны 11 сарын 08

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар баг, Жаргалантын ар гэх газарт хоёр хүн нас барсан хэрэг гарсан.

Цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 31-ний өдрийн 13:46 цагт дуудлага, мэдээлэл ирсний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тус сумын 1-р багт суух 23 настай эрэгтэй Б нь галт зэвсгээр тус багт суух эмэгтэй 17 настай О-ийн толгойн тус газарт буудаж, амь насыг нь хохироожээ.

Улмаар хэрэгт холбогдогч Б нь уг галт зэвсгээр өөрийнхөө толгойн тус газарт буудаж, нас барсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Амь хохирогч О нь аравдугаар сарын 27-ны өдөр сургуулийн дотуур байрнаасаа гараад сураггүй болж, эрэн сурвалжлагдаж байсан аж.

Хэргийн газраас нэг ширхэг галт зэвсэг хураан авч, шалгалтын ажиллагааг Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
7
ouch an post
confuse an post
1
angry an post
632539
8 эможи

keyboard_arrow_up