Монголд анх удаа цахим визээр гадаадаас жуулчин иржээ

2021 оны 11 сарын 08

Arslan.mn

Монгол Улс аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор  2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс дэлхийн 36 орны иргэдэд цахим виз олгож буй. Тэгвэл Монгол Улс анх удаа цахим визээр гадаадын иргэн нэвтрүүллээ.

Цахим визээр нэвтэрсэн анхны гадаадын иргэн нь Солонгос улсын иргэн  Ким Тэк Хээ байсан бөгөөд 2021 оны аравдугаар сарын 25-нд жуулчин буюу К2 ангиллын визийг цахимаар мэдүүлж, ийнхүү мөн сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр Монгол Улсад иржээ. 

Шинэчлэн баталсан “Монгол Улсын виз олгох журам”-аар гадаадын иргэдэд 64 ангиллын виз олгож байгаа бөгөөд үүнээс аялал жуулчлал /К2/, спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох /К4/, дамжин өнгөрөх /К6/ ангиллын визийг манай улс цахимаар олгож байна. 

Цахим визийн Evisa.mn систем нэвтэрснээс хойш өнөөдрийн байдлаар таван орны 30 гаруй иргэн цахимаар виз мэдүүлээд байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632529
0 эможи

keyboard_arrow_up