ЭЦА: Хууль бусаар ашигт малтмал олборлосон 19 хүнд ял оногдуулжээ
2021 оны 11 сарын 08
Экологийн цагдаагийн албанаас хууль бус, гар аргаар ашигт малтмал олборлодог иргэдтэй тэмцэх чиглэлээр зарим ажил, арга хэмжээг зохион байгуулжээ.
2020 онд Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь зэрэг нийт 13 аймгийн нутаг дэвсгэрт байрлах алтны 20, жоншны 2, бусад 1 ашигт малтмалын илэрц бүхий газарт 58 удаагийн үйлдлээр, 18.000 орчим иргэн дайрч орж, хууль бусаар ашигт малтмал олборлож эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг хүндрүүлсэн байна.
Цагдаагийн байгууллагаас дээрх үйлдлийг таслан зогсоож, буруутай этгээдүүдийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж 23 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлснээс 19 этгээдэд хуулийн дагуу ял оногдуулсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
632523
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс