2022 оны төсвийг ЭНЭ ДОЛОО хоногт БАТЛАНА
Энэ долоо хоногт УИХ дахь намын бүлгүүд болон байнгын хороо, ажлын хэсэг, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна. Даваа гарагт 10 цагаас УИХ дахь Монгол Ардын намын бүлэг, Ардчилсан намын бүлгийн хуралдаан тус тус товлогдсон бол Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан мөн зарлагджээ. .
Мөн Пүрэв, баасан гарагт болох чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийг хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явагдана. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах юм.