ВИДЕО: Зам дээр үүрэг гүйцэтгэж байгаад мөргүүлсэн цагдаагийн нуруу гэмтжээ

2021 оны 11 сарын 08

Arslan.mn

Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч мөргөж, гэмтээсэн осол гарчээ.

Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Ахуйн үйлчилгээний уулзварт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчийг мөргөсөн осол өчигдөр буюу энэ сарын 7-нд гарсан. 

Тэгвэл мөргүүлсэн цагдаа нуруу нугас хэсэгтээ гэмтэл авсан байна. Тиймээс ГССҮТ-д хэвтэж, эмчлүүлж байгаа аж.

Замын хөдөлгөөний дүрмийн 8.13 зохицуулагчийн_биет_зохицуулалт хийж байгаа үед хөдөлгөөнд оролцогч нар зохицуулагчийн биет зохицуулалтаар хөдөлгөөнд оролцохоор заасан. Түгжрэл сааталтай энэ цагт цагдаагийн алба хаагч та бүгдийг аюулгүй зорчуулахын төлөө үүрэг хүлээн ажиллаж байдгийг анзаарч нэг харна уу.

Мөн цагдаагийн алба хаагчаас гадна замын зорчих хэсэгт цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийж олон хүн ажилладаг тул анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна. Дүрмээрээ хөдөлгөөнд оролцож бусдыгаа хүндэлье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
6
ouch an post
1
confuse an post
angry an post
2
632515
10 эможи

keyboard_arrow_up