Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов гарчээ

2021 оны 11 сарын 05

Arslan.mn

Нийслэлийн Прокурорын газраас Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл /залилах/-ийн хоёрдахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /мөнгө угаах/-ийн 1 дэх хэсэгт зааснаар, Нүрзээгийн Болормаа, Бөнтөгийн Цэрэндорж нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10.00 цагт товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632496
3 эможи

зочин
2021-11-09 09:31
хууль бусаар баяжчихааад бас л ял шийтгэлгүй өнгөрөх байлгүй
irgen
2021-11-08 09:08
Tumen olnii shivshiguud yum daa.
ш
2021-11-07 12:32
шуналаа гэж аймар шүүү хүн хогууд
Иргэн
2021-11-06 14:15
Дээр штайн коле компаний Чинбат гэж хамтрагч залилан хийгчийг нь давхар шалгах!
keyboard_arrow_up