ЦЕГ: Алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх “ХҮНИЙ ЭРХ БА ЦАГДАА” сургалт Баянзүрх дүүрэгт үргэлжилж байна

2021 оны 11 сарын 04

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газраас цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Хүний эрх ба цагдаа” сэдэвт ээлжит бүсчилсэн сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн бүсчилсэн сургалтыг ХЭҮК, “Монгол Эмнести Интернэшнл” байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм. 

Энэ хүрээнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчдад “Хүний эрх ба цагдаа” сургалт явагдаж байна. 

Arslan.mn

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар "ЦЕГ-аас зохион байгуулж буй “Хүний эрх ба цагдаа” сургалтанд өнөөдөр цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид, хэсгийн байцаагч нар цахимаар болон танхимаар оролцож байна. Сургалтад хамрагдсанаар алба хаагчид хүний эрхийн талаар мэдлэг, мэдээллээ дээшлүүлэх, цаашид гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтээ хүний эрхийг дээдэлж ажиллахыг эрхэмлэх, тусгах чухал ач холбогдолтой юм” гэв.

Arslan.mn

Сургалтын нэгдүгээр үе шатанд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад Хүний эрхийн талаарх үндсэн ойлголтыг өгөх, хоёрдугаар үе шатанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Хүний эрхийн сургагч багш нарыг чадавхжуулах зэрэг хоёр үе шаттай явагдах аж. 

Сургалтын агуулгын хувьд “Хүний эрх гэж юу вэ?”, “Хүний эрхэд суурилсан хандлага гэж юу вэ?” “Олон улсын хүний эрхийн гэрээ”, “Төрийн үүрэг”, “Хүний эрхийн хязгаарлалт”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба хүний эрх”, “Жагсаал, цуглаан цахим дэмжлэгтэй идэвхтэн, манлайлагчдын сэтгэлзүйн хэв шинж”, “Сэтгэлзүйн хамгаалалтын арга хэмжээ”, “Эрүү шүүлтээс ангид байх эрх”, “Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа ба хүний эрх”, “Жагсаал цуглаан ба хүний эрх” зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, ур чадвар дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа юм байна. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632487
2 эможи

DR UROLOGIST
2021-11-04 20:33
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2021-11-04 20:16
цагдаагиинхан мэргэжлиин хүнии ёс зүйтэй баймаар байна эхнэр хүүхдүүдээ пизда гэдэг юм билээ үнэхээр бүтэхгүй улсууд маш харьцааны наад захын соёл байхгүй ямар тэнэг хүүхнүүд иим хүнтэй суудаг байнаа гэриин барха харахгүй эд насандаа тэтгэвэрт гарна
Монгол
2021-11-04 17:46
СБД - ийн 11 хорооны цагдаа зальтай царайлаг хүүхнүүдийн гүтгэлгээр хүн дарамталж байна шүү.
keyboard_arrow_up